“Монголын эдийн засгийн чуулган-2023”-ыг зохион байгуулна
2023.06.14

“Монголын эдийн засгийн чуулган-2023”-ыг зохион байгуулна

Засгийн газрын өнөөдрийн /2023.06.14/ ээлжит хуралдаан болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

- “Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам болон нүүрс худалдах, худалдан авах талаар хамтран ажиллах ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх шаардлагатай зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт даалгалаа.

- Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцээд “Монгол Улсын 2022 төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

- “Монголын эдийн засгийн чуулган-2023”-ыг зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөө баталж, хэрэгжүүлэхийг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгалаа.

- Воршиловын Энхбаатарыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргын албан тушаалд томилолоо. Тэрбээр 2016 оноос Санхүүгийн зохицуулах хорооны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байжээ.