Аялал жуулчлалын газрын дарга Японд айлчлаад ирлээ
2010.03.04

Аялал жуулчлалын газрын дарга Японд айлчлаад ирлээ

БОАЖЯ-ны Аялал жуулчлалын газрын дарга Ц.Оргодол тэргүүтэй төлөөлөгчид хоёрдугаар сарын 23-наас BOAJY_darga_uulzalt_vip76гуравдугаар сарын хоёрны өдрүүдэд Япон улсын Газар, зам тээвэр, аялал жуулчлалын дэд сайдын урилгаар Японд ажиллалаа.

Айлчлалын хүрээнд Газар, зам тээвэр, аялал жуулчлалын дэд сайд хатагтай Цүжимото Киоми, Гадаад хэргийн дэд сайд Фүкүяма Тэцүро болон Дэлхийн байгаль орчны судалгааны хүрээлэнгийн зөвлөх Кожима Тошироо нартай уулзалт хийж, онцгой ач холбогдолтой олон чухал асуудлаар зөвшилцөлд хүрсэн байна.

Хархорин” төсөлд хамтран ажиллах боломжтой

Монгол Улсын БОАЖЯ-ны зүгээс аялал жуулчлалын томоохон цогцолбор болгон барих "Хархорин" төслийг дэд Harhorin_vip76сайдад танилцуулж, хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Дэд сайдын зүгээс хоёр улсын хооронд аялал жуулчлалын чиглэлээр хөгжлийн албан ёсны тусламж хэрэгжүүлэх боломжтойг дурьдаад, энэ талаар хоёр тал ажил хэрэгч яриа хэлэлцээ явуулж, Гадаад хэргийн яамдын шугамаар хөөцөлдөх хэрэгтэйг онцоллоо.

Уулзалтын үеэр хоёр орны аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гарган хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа манай талаас илэрхийлж, Монгол Улсад тааламжтай цагтаа айлчлахыг урьсан БОАЖ-ын сайд Л.Гансүхийн урилгыг хатагтай Цүжимото Киомид гардуулжээ. Тэрбээр урилгыг талархан хүлээж аваад, Монгол Улсад боломжтой цагтаа айлчлахаа илэрхийлсэн байна.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.