Цэнгэг усны нөөц,  байгаль орчны сургалтын төв барих төсөлд санаа тавина
2010.03.04

Цэнгэг усны нөөц, байгаль орчны сургалтын төв барих төсөлд санаа тавина

Японы Гадаад хэргийн дэд сайд Фүкүяма Тэцүротой уулзаж, хоёр улсын аялал жуулчлалын хамтын ажиллагааг Us_vip76шинэ түвшинд гарган хөгжүүлэх талаар санал солилцжээ. Уулзалтад Япон Улсын Гадаад хэргийн яамны Монгол, Хятадын хэлтсийн холбогдох албан тушаалтнууд оролцов.

Зайсан толгойн Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэд Цэнгэг усны нөөц, байгаль орчны сургалтын төв барих төсөл Японы талаас шалтгаалан нэг жилээр хойшилсныг манай талаас дурьдаж, төвийн барилгыг ирэх онд бариулж дуусгахад Гадаад хэргийн дэд сайдын хувьд санаа тавьж ажиллахыг хүслээ. Ноён Фүкүяма Тэцүро энэ асуудлыг даруй судалж, хариу өгөхийг холбогдох албан тушаалтанд даалгахаа амласан юм.

Ноён Фүкүяма Тэцүро нь парламентын дээд танхимын гишүүн агаад Байгаль орчин, аялал жуулчлалын асуудал хариуцсан байнгын хорооны гишүүнээр олон жил ажилласан юм. Тэрбээр 2002-2004 онд Монголд гурван удаа айлчилж байсан юм. Тэрбээр Монголын байгаль орчныг хамгаалахад тусламж дэмжлэг үзүүлж байсан улстөрч юм. Фүкүяма Тэцүро хоёр улсын байгаль орчин, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өөрийн зүгээс цаашид ч хүчин чармайлт гаргахад бэлэн гэдгээ онцолж, Монголд дахин ирэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Манай талаас түүнийг боломжтой цагтаа айлчлахыг урилаа.
Агаарын бохирдлын иж бүрэн судалгаа хийлгэх хүсэлт тавив

Япон улсын Байгаль орчны яамны дэргэдэх Дэлхийн байгаль орчны судалгааны хүрээлэнгийн зөвлөх Кожима utaa_vip76Тошироотой айлчлалын хүрээнд уулзаж, Улаанбаатар хотын агаарын бохирдлын иж бүрэн судалгаа хийлгэх тухай хүсэлт тавив.

Өмнө нь буюу 2003 оны нэгдүгээр сард БОАЖЯ-ны хүсэлтийн дагуу тус хүрээлэн Монголд судалгааны баг илгээж, Улаанбаатар хотын хог хаягдал, агаарын бохирдлын чиглэлээр дагнасан судалгаа хийснээр хамтын ажиллагааны эх суурь тавигдсан билээ. Энэ хамтын ажиллагааг дахин сэргээснээр, орчны бохирдлыг бууруулах талаар хоёр улсын техникийн хамтын ажиллагаа өргөжих боломжтой болно хэмээн төлөөлөгчид үзжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.