2010.03.05
З.Энхболд: Бүх аймагт байтугай сумдад ч салбараа байгуулна
Ардчилсан хүчний холбооны их хурал энэ сарын 10-нд Төрийн ордонд хуралдахаар болсон. Энэ талаар УИХ-ын гишүүн, Ардчилсан хүчний холбооны ерөнхийлөгч З.Энхболдоос тодрууллаа.
Бүх л салбарт шинэчлэл хийхээс аргагүй болсон гэдгийг олон түмэн ч хүлээн зөвшөөрч байна. Энэ шинэчлэлийг амжилттай хийхийн тулд салбарынх нь мэргэжилтэн, ажилтнуудын санаа оноог сонсч тэдний хүчийг нэгтгэн хийхгүйгээр амжилтад хүрэхгүй. Өөрөөр хэлбэл, боловсролын салбарт шинэчлэл хийе гэхээр эрдэмтэн, мэргэжлийн хүмүүс, багш, эцэг, эхчүүд нэгдэн клуб байгуулж хэрхэн сайжруулахаа ярилцана. Үүнийг нь шийдвэр болгон гаргахад л манай холбоо туслахыг зорилгоо болгож байгаа юм. Тэгэхээр асуудлаа сайн мэддэг хүмүүс клубээрээ цугларч байгаад бий болсон хүндрэлээсээ гарах гарцаа хамтдаа ярьж шийдлээ олох нь чухал байна. Ардчилсан хүчний холбоо нь хамтдаа шинэчилье, шинэчлэлийг дээрээс хийхийг хүлээгээд суугаад байхгүй, дор бүрнээ ярилцъя гэсэн зорилго тавьж байна. Ийм л зорилгоор улс даяар сүлжээгээ байгуулж байгаа.
Д.ДОРЖ
-Анхдугаар хуралдаанд 800 төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байгаа гэлүү?
-Арчилсан хүчний холбооны анхдугаар их хурал Төрийн ордонд болж 800 төлөөлөгч оролцоно. Монголоо шинэчлэх хүсэлтэй, ардчилсан үзэлтэй хүмүүс цугларч ярилцана.-Ямар сэдвээр ярилцах юм бол?
-Шинэ Улаанбаатар, Шинэ хөдөө, Шинэ хөгжлийн бүс гэсэн сэдвээр ярилцана. Шинэ Улаанбаатар гэсэн сэдвийн хүрээнд нийслэлчүүдийн өмнө тулгарч байгаа олон асуудлыг хэрхэн шийдэх гарцын талаар хэлэлцэнэ. Ашигт малтмалын ордуудыг дагаж байгуулагдах дэд бүтэц, хот байгуулалт, ажлын байр гэсэн асуудлуудыг шинэ хөгжлийн бүсдээ оруулж байгаа. Мал аж ахуй эрхлэх арга технологио өөрчлөх, дэлхийн түвшинд хүрсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тийм зорилго өвөрлөн Шинэ хөдөө гэсэн хэлэлцүүлгийг зохион байгуулах юм. Энэ бүгдийг дагаад олон зүйлийг өөрчилж, шинэчлэхээс аргагүй болно.-Танай холбоо одоогоор хэдэн аймаг, дүүрэгт салбараа нээгээд байгаа вэ?
-Өнөөдрийн байдлаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх дүүрэг болон Баян-Өлгий, Дорнод, Хэнтий зэрэг арван аймагт салбартай болоод байна.-Цаашид сумдад ч салбараа байгуулахаар төлөвлөж байгаа юм уу?
-Бүх аймагт байтугай сумдад ч салбараа байгуулна. Олон хүмүүс бидний явуулж байгаа үйл ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийлж байна.Бүх л салбарт шинэчлэл хийхээс аргагүй болсон гэдгийг олон түмэн ч хүлээн зөвшөөрч байна. Энэ шинэчлэлийг амжилттай хийхийн тулд салбарынх нь мэргэжилтэн, ажилтнуудын санаа оноог сонсч тэдний хүчийг нэгтгэн хийхгүйгээр амжилтад хүрэхгүй. Өөрөөр хэлбэл, боловсролын салбарт шинэчлэл хийе гэхээр эрдэмтэн, мэргэжлийн хүмүүс, багш, эцэг, эхчүүд нэгдэн клуб байгуулж хэрхэн сайжруулахаа ярилцана. Үүнийг нь шийдвэр болгон гаргахад л манай холбоо туслахыг зорилгоо болгож байгаа юм. Тэгэхээр асуудлаа сайн мэддэг хүмүүс клубээрээ цугларч байгаад бий болсон хүндрэлээсээ гарах гарцаа хамтдаа ярьж шийдлээ олох нь чухал байна. Ардчилсан хүчний холбоо нь хамтдаа шинэчилье, шинэчлэлийг дээрээс хийхийг хүлээгээд суугаад байхгүй, дор бүрнээ ярилцъя гэсэн зорилго тавьж байна. Ийм л зорилгоор улс даяар сүлжээгээ байгуулж байгаа.
Д.ДОРЖ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.