2010.03.05

Энэ оны эхний хоёр сард нийслэлд зам тээврийн ослын улмаас 13 хүн нас баржээ

Замын цагдаагийн газраас гаргасан судалгаагаар он гарсаар зам тээврийн ослоор 13 хүн амь насаа алджээ. Түүнчлэн 482 хүн гэмтэж бэртсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 52.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.


Зөвхөн өнгөрсөн хоёрдугаар сард есөн хүн амиа алдаж, 225  хүн хүнд хөнгөн хэлбэрээр гэмтэж бэртжээ. Харин эд матералын хохиролтой осол 33,5 хувиар буурсан байна.

Мөн өнгөрсөн хоёрдугаар сард Замын цагдаагийн газар зам тээврийн ослын 2714 дуудлага хүлээн авсан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харицуулахад 8,0 хувиар өссөн юм.  Үүнээс хүн гэмтсэн осол 197, эд материалын хохиролтой зам тээврийн осол 345 бүртгэгдсэн байна. 

Гудамж  замын хяналт шалгалтаар хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн зөрчил нийслэлийн хэмжээнд 54514-ийг илрүүлэн ажиллажээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 1075- ыг илрүүлсэн байна. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 1,0 хувиар буурсан байна. Харин он гарсаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 1872 жолоочийг саатуулж, учирч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж чадсан байна.