2010.03.05
Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон нутаг дахь томилолт өндөрлөв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 оны 2-р сарын 27-оос 2010 оны 3-р сарын 4-ний өдрийг хүртэл баруун аймгуудад ажиллав.
Өвөлжилт, хаваржилт хүндэрсэн Баянхонгор, Завхан, Говь-Алтай, Ховд, Увс, Хөвсгөл, Орхон зэрэг нийт 7 аймагт ажиллаж, цаг үеийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, зарим алслагдсан, хүрэхэд бэрхшээлтэй байсан, гамшгийн байдалтай байгаа баруун хязгаарын сум, багуудаар явлаа.
Тухайлбал, Говь-Алтай аймгийн Дарви сум, Ховд аймгийн Булган сум, Алтай Үенчийн зааг нутаг, Увс аймгийн Зүүнговь сум, Хөвсгөл аймгийн Тариалан сум зэрэг өвөлжилт онцгой хүндэрсэн орон нутгуудад ажиллав. Зарим малчин айлын хотонд очиж байдалтай газар дээр нь танилцлаа.
Ерөнхийлөгч дагалдан явсан бүрэлдэхүүн болох, Ерөнхийлөгчийн ТГ-ын дарга Д.Дорлигжав, Ерөнхийлөгчийн хот ,хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх Л.Эрхэмбаяр, Сангийн дэд сайд Т.Очирхүү, ХХААХҮ-ийн дэд сайд Х.Золжаргал нарын хамт очсон аймаг сум бүртээ иргэдтэй уулзалт хийж, Ерөнхийлөгчийн болон Засгийн газрын бодлого үйл ажиллагааны талаар ярьж таниулахын зэрэгцээ, иргэд , ард түмний санаа бодлыг сонсов.
Ард иргэдийн ярьж хэлсэн санаа бодлыг цаашдын үйл ажиллагаандаа тусгах, бодлого болгон хэрэгжүүлэх нь энэ томилолтын бас нэгэн зорилго байлаа.
Ерөнхийлөгчийн албан томилолт 3-р сарын 4-ний өдөр өндөрлөв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.