2010.03.05
Төрийн түшээ бүсгүйчүүдэд баярын мэндчилгээ дэвшүүллээ
Төрийн өндөрлөгүүд Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан төрийн өндөр алба хашиж буй эмэгтэйчүүдээ хүлээн авч уулзаж, баяр хүргэдэг уламжлалтай. Энэ дагуу УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Дорлигжав нар УИХ, Засгийн газрын гишүүн, яамдын дэд сайд, агентлагийн дарга болон төрийн бусад байгууллагад өндөр алба хашиж буй эмэгтэй түшээдийг өнөөдөр Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд хүлээн авч уулзан, баярын мэндчилгээ дэвшүүлэн, цаашдын ажилд нь амжилт хүслээ.
Тэд төрийн түшээ бүсгүйчүүддээ цэцгийн баглаа гардуулж, хамтдаа дурсгалын зураг татууллаа.
Тэд төрийн түшээ бүсгүйчүүддээ цэцгийн баглаа гардуулж, хамтдаа дурсгалын зураг татууллаа.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.