Батлан хамгаалах их сургуулийн сургалтын орчин, материаллаг баазыг сайжруулна
2010.03.05

Батлан хамгаалах их сургуулийн сургалтын орчин, материаллаг баазыг сайжруулна

Монгол Улсын Батлах хамгаалах их сургуулийн урилгаар манай оронд айлчилж байгаа БНСУ-ын Үндэсний Батлаbatlanн хамгаалах их сургуулийн захирал, дэслэгч генерал Пак Жанг Мунг тэргүүтэй төлөөлөгчдийг УИХ-ын Нийгмийн бодлого, болосврол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Арвин өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзаа.          

Монгол Улсад хийж буй айлчлалын үеэрээ боловсролын салбарыг хариуцан ажилладаг Монголын парламентын Байнгын хорооны даргатай уулзаж байгаадаа баяртай байгаагаа дэслэгч генерал Пак Жанг Мунг уулзалтын эхэнд илэрхийлэв.

Тэрээр хэлэхдээ, солонгосын ард түмэн монголчуудын талаар их мэдлэгтэй, ах дүү, сайн найзын холбоотой байдаг. 2004 онд хоёр улсын Батлан хамгаалахын их сургуулиудын хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулагдаж, өнгөрсөн зургаан жилийн хугацаанд харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хэрэгжин сонсогч нарыг харилцан сургаж, эрдэмтэн, мэргэжилтнүүд  лекц уншсаны зэрэгцээ, солонгосын тал монголын  Батлан хамгаалах их сургуулийн танхимыг иж бүрэн компьютержүүлсэн зэрэг нэлээдгүй ажил хийгдсэнийг тэрээр дуулгалаа.

Мөн  энэ удаагийн айлчлалаар хоёр талын цаашдын харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, хоёр улсад суралцаж байгаа сонсогчдын тоог нэмэгдүүлэх, ялангуяа монголоос солонгост суралцаж буй сонсогчдын тоог нэмэх, Батлан хамгаалах их сургуулийн сургалтын орчин, материаллаг баазыг хөгжүүлэх чиглэлээр яриа хэлэлцээ хийж байгааг танилцуулав.

Сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт эрчимтэй өргөжин хөгжиж байгаа бөгөөд  саяхан УИХ-ын даргын БНСУ-д хийсэн албан ёсны айлчлал амжилттай болсныг Байнгын хорооны дарга онцлон тэмдэглэлээ. Мөн тэрээр боловсролын салбарын шинэчлэлийн хүрээнд Батлан хамгаалах их сургуулийн сургалт, материаллаг баазыг сайжруулахад дэмжиж туслах зорилготой байгаагаа дуулгасан.

Түүнчлэн  Монгол, Солонгосын Батлан хамгаалахын их сургуулиудын хамтын ажиллагааны хүрээнд шинээр байгуулагдах санамж бичиг,  үйл ажиллагааны чиглэлийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны  байнгын хороо дэмжиж ажиллана гэлээ.

Уулзалтад БНСУ-ын Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн профессор Чой Сёг Чеол, дэд хурандаа Сонг Ёнг Куин, хурандаа Жүн Ён Ил, бригадын генерал Мүн, Монгол Улсын Батлах хамгаалахын их сургуулийн захирал бригадын генерал З.Болдбаатар нарын албаны хүмүүс байлцав.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.