2010.03.09
Дорнодын ниймгийн даатгалын хэлтэс шилдгээр шалгарлаа
Дорнод аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс өнгөрсөн онд ажил үйлсээрээ бусад аймгаас шалгарч, шилдэг хэлтэс боллоо.
Тус хэлтсийнхэн өнгөрөгч онд 5.9 тэрбум төгрөгийн орлогын төлөвлөгөөтэй ажилласнаас 6.2 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлж, төлөвлөгөөгөө 101.4 хувиар биелүүлжээ. Тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Г.Саран “Хэдийгээр өнгөрсөн жил санхүүгийн хямралтай байсан ч бид олон ажил хийж хэрэгжүүлсэн. Бид юун түрүүнд нэгж бүрт хүрч ажиллах бодлого барьсан. Дорнод аймгийн төв Хэрлэн сумын 10 багт нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулсан. Ингэснээр сайн дурын даатгуулагчдын тоог 162 хүнээр нэмэгдүүлсэн” гэж ярьсан.
Хоёр болон гуравдугаар байрт Төв болон Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс шалгарчээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.