Иргэд газар өмчлөх хүсэлтэй байдаг. Гэтэл сүүлийн үед хүүхдэд газар өмчлүүлэхгүй. Гэр бүлийн бүх иргэд газар өмчлөх, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг олон асуудал яригдах болсон. Тэгвэл иргэдийн газар өмчлөхтэй холбоотой мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх зорилгоор Засгийн газрын төлөөлөгчид, төрийн болон болон төрийн бус байгууллагууд хамтран хэлэлцүүлэг зохион байгуулж, санал бодлоо солилцлоо.
Монголын Мянганы сорилтын сан иргэдэд зориулсан “Хөрөнгийн эрхийн төсөл” хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн үр дүнгийн талаар санал солилцсон байна.
Хөрөнгийн эрхийн төсөл нь газар өмчлөл, бүртгэлийн тогтолцоог сайжруулах, бүртгэх үйл ажиллагааг боловсронгуй болгох, өмчлөх шийдвэр гарсан, нөхцөл бүрдсэн хашааны газрыг хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгүүлэхэд учирч буй бэрхшээлүүдийг арилгах зорилготой юм байна.
Хэлэлцүүлэгт оролцогсод энэхүү төслийн хэрэгжилтийг сайжруулахад холбогдох хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахын ач холбогдлыг иргэдэд ойлгуулах нь нэн шаардлагатай гэж байлаа.