2023.06.22
Хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой хяналтын сонсгол ирэх сард болно
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 7.1, 7,3 дахь хэсэгт заасан хүүхдийн хамгаалуулах эрхийн хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос "Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол"-ыг 2023 оны 07-р сарын 03-ны өдрийн 14.00 цагт Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд зохин байгуулах гэж байна.
Уг сонсголыг Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа даргалан ажиллана.
Сонсголд оролцох хуулийн этгээдийн төлөөлөл болон иргэдийн бүртгэлийг 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 10.00 цаг хүртэл хүлээн авах юм. Оролцогчид бүртгүүлэхдээ бүртгэлийн хуудсыг бөглөн бичгээр болон цахим шууданд захидал илгээнэ. Харин хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцох хүсэлтээ Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороонд албан бичгээр ирүүлэх юм.
Цахим шуудангийн хаяг: sonsgol@parliament.mn
Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Төрийн ордон-468, Нийгмийн бодлогын байнгын хороо. /Лавлах утас: 51-261029/