Долоон баллын хүчтэй газар хөдлөлт боллоо
2010.03.09

Долоон баллын хүчтэй газар хөдлөлт боллоо

Увс, Ховд, Баян-Өлгий аймгийг хамарсан хүчтэй газар хөдлөлт энэ сарын зургааны өглөө 08.33 цагт болсон байна. gazar_hudlult_vip76Газар хөдлөлтийн төв нь дээрх аймгийн зааг болох Алтанхөхий уулын зүүн хойд үзүүрт болжээ. Тэнд 10 метрийн гүнд 4.9 магнитут буюу долоон баллын хүчтэй газар хөдөлсөн байна. Дээрх газар хөдлөлт гурван аймгийн бараг бүх суманд мэдрэгджээ. Одоогиийн байдлаар хэдий хэмжээний хор хохирол учирсан талаарх мэдээлэл ирээгүй байна. Харин газар хөдлөлтийн улмаас голын мөс хагарч, газрын усархаг хөрсөнд язралт үүссэн байжээ.

Алтанхөхийн газар хөдлөлт 30-40 секунд орчим үргэлжилсэн аж. Алтанхөхийн нуруу нь есөн баллын хүчтэй газар хөдлөлтийн бүсэд хамаардаг бөгөөд байнгын идэвхтэй голомт газар тул дахиад ийм газар хөдлөлт давтагдахыг үгүйсгэх аргагүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.

 

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.