76 тэрбум төгрөгийг хэрхэн  зарцуулахыг эргэн тодотгохоор болжээ
2010.03.10

76 тэрбум төгрөгийг хэрхэн зарцуулахыг эргэн тодотгохоор болжээ

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, хаврын чуулганыchuulgan_2007 бэлтгэл ажлыг хангах зорилгоор энэ сарын 22-ноос Байнгын хороод болон УИХ дахь намын бүлгүүдийн хуралдааныг эхлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Энэ талаарх мэдээллийг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж сэтгүүлчдэд өчигдөр мэдээлэллээ.

УИХ-ын  хаврын чуулган ирэх 4 дүгээр сарын 5-нд эхлэхээр төлөвлөж байгаа  бөгөөд  хэлэлцэх асуудлуудын эхэнд Сонгуулийн тухай хууль, УИХ-ын тухай хууль, Жендэрийн тухай хууль болон Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай журмын тухай хууль, Халамжийн тухай хууль, 2010 оны улсын төсөвт тодотгол хийх зэрэг асуудлууд  оржээ. Түүнчлэн ‘’Монгол мал’’ хөтөлбөрт анхаарал хандуулж, цас зуднаар малаа алдсан малчдын талаар хамтатган хэлэлцэхээр төлөвлөсөн байна.   

УИХ-ын даргын зөвлөлөөр хэлэлцэн шийдвэрлэсэн бас нэг асуудал нь 76 тэрбум төгрөгийг хэрхэн  зарцуулахыг эргэн  тодотгох, УИХ-ын гишүүдийн зардал дээр ч  эргэж нягтлах, нэр томъог өөрчлөх  шаардлага байгаа бөгөөд дээрх асуудлуудыг  зөв ангилж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн байна.   

Мөн УИХ төлөвлөсөн асуудлаа шийдвэрлэдэг байхаас гадна УИХ-ын гишүүдийн сахилга хариуцлагыг эрс дээшлүүлэхэд онцгой анхааран ажиллах шаардлагатай байгааг УИХ-ын даргын зөвлөлөөс үүрэг болгосон байна.   

Саяхан  ‘’Амлалт нэхэх ард түмний  холбоо’’-ноос Улсын Их Хурлын дарга болон гишүүдэд хандаж ирүүлсэн иргэн бүрд бэлнээр өгнө гэж амласан 2.5 сая төгрөгийн амлалтаа ойрын хугацаанд нэн яаралтай биелүүлэх асуудлыг хэлэлцэхийн тулд Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2010 оны 3 дугаар сарын 15-ны дотор зарлан хуралдуулахыг шаардсан бичиг хүргүүлсэн билээ. Зөвлөл мэдэгдлийн хариуг гаргаж, чуулган хуралдуулах шаардлагагүй хэмээн үзжээ. 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.