Я.Батсуурь гишүүн алдарт ээжүүддээ хүндэтгэл үзүүлэв
2010.03.12

Я.Батсуурь гишүүн алдарт ээжүүддээ хүндэтгэл үзүүлэв

Төрийн ордонд гуравдугаар сарын найманд Алдарт эхийн одонт ээжүүдийн “Мянган ээж”-ийн чуулга уулзалт болсон batsuuri_ya_eejuudtei_vip76билээ. Энэхүү чуулга уулзалтад Дорноговь, Говьсүмбэр аймгаас төлөөлөл болон хүрэлцэн ирсэн ээжүүдтэй УИХ-ын гишүүн Яйчилийн Батсуурь хүлээн авч уулзлаа. Хөдөө орон нутгаас ирсэн ээжүүд эрхэм гишүүнтэй уулзаж, төрийн ордонд орж есөн хөлт тугандаа мөргөж хүндэтгэл үзүүлсэн байна.

“Мянган ээж”-ийн чуулга уулзалтад оролцсон ээжүүд Дорноговь аймгийн Алтанширээ, Айраг, Дэлгэрэх, Замын Үүд, Эрдэнэ, Даланжаргалан, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумаас хүрэлцэн иржээ.

Уулзалтын төгсгөлд эрхэм гишүүн ээжүүдэд хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардуулан, дурсгалын зураг татуулсан байна. Алдарт ээжүүд чуулга уулзалтад оролцож, гишүүнтэй санал бодлоо солилцон, дурсгалын зураг татуулсны дараа сэтгэл тэнүүн, өөдрөг сэтгэлтэй буцацгаасан байна буцацгаасан байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.