Орон нутагт бага оврын автобус явуулахыг багасгалаа
2010.03.15

Орон нутагт бага оврын автобус явуулахыг багасгалаа

Хүн ам олноор зорчдог зарим аймаг руу орон нутгийн шуудан өдөрт хоёр удаа явахаар болсон байна. Ингэснээр niitiin_teever_vp76бага оврын автобусууд орон нутгийн тээврийн үйлчилгээнд явах нь багасах аж. Энэ нь иргэдийг осол эндэгдлээс сэргийлэхэд ч тустай ажлын нэг болж байгаа юм. Орон нутгийн 54 чиглэлд тээврийн үйлчилгээ эрхэлдэг 40 гаруй аж ахуйн нэгжийн том оврын автобусны чанар, аюулгүй байдалд хяналт тавих арга хэмжээг авах болсон байна.

Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын албанаас Орхон, Дархан-Уул аймгийн нэгэн адил хүн амын урсгал ихтэй байдаг Архангай, Өвөрхангай руу өглөө, оройны шуудан явуулах хуваарь гаргасан байна.

Автобус хуваарийн дагуу өглөө 08.00 цагт хэдэн ч хүнтэй байсан орон нутаг руу гарна. Тасалбар аваад хоцорсон, өдөр явах хүсэлтэй иргэд 15.00 цагаас энэ чиглэлд дахин гарах том оврын автобусаар зорчих боломжтой байгаа ажээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.