2023.06.29
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмждэг үзүүлэх ээлжит уулзалт боллоо
Төрөөс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлж байгааг үйлчилгээг сайжруулах зорилгоор БШУЯ, ЭМЯ, ХНХЯ хамтран салбар дундын уулзалт зөвлөгөөнийг сар бүр зохион байгуулах болсон. Энэ сарын төлөвлөгөөт уулзалт боллоо. Уулзалтаар:
- Боловсролын багц хуулийн өөрчлөлт
- Төсвийн тодотгол
- Нярайн скрийнинг гэсэн багц сэдвээр салбар бүр мэдээлэл өглөө.
БОЛОВСРОЛЫН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ҮР ДҮНД ...
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургах хувьсах зардлын аргачлал, бүрэлдэхүүнийг шинэчилнэ.
- Боловсролын байгууллага нь хүүхдийн ялгаатай хэрэгцээнээс үл шалтгаалан боловсрол эзэмших нөхцөлийг бүрдүүлнэ.
- Суралцагчийн ялгаатай хэрэгцээг хангах сургалтын тохирох хэрэглэгдэхүүн бүхий орчин бүрдүүлнэ.
- Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулан эцэг, эхийн оролцоотойгоор хэрэгжүүлнэ.
- Суралцагчийн танхимд хичээллэх хугацааг уян хатан тогтооно.
- Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчтай ажиллаж буй багш, багшийн туслах, ажилтанд нэмэгдэл хөлс олгоно.
- Явуулын багшийн үйлчилгээг нэвтрүүлнэ.
- Дэмжих төвийг түшиглэсэн боловсролын үйлчилгээг нэвтрүүлнэ.
- Боловсролын бүх түвшинд дэвшин суралцах боломжийг бүрдүүлнэ
ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ҮР ДҮНД...
- Нийгмийн халамжийн тэтгэвэр 288 мянгаас 325 мянган төгрөг
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж 288 мянгаас 325 мянга
- Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч байгаа иргэний тэтгэмж 84,5 мянгаас 275 мянга
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч байгаа иргэний тэтгэмж 123,1 мянгаас 275 мянга болж нэмэгдэнэ.