2010.03.15
Хөрөнгө орлогын мэдүүлгээ 136 албан хаагч огт өгөөгүй байна
Хуульд заасны дагуу жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны өдрийн дотор албан тушаалтнууд Авлигалтай Тэмцэх Газар хөрөнгө орлогын мэдүүлгээ өгсөн байх ёстой байдаг. Энэ жилийн хувьд улсын хэмжээнд 54000 гаруй албан тушаалтан мэдүүлэг гаргах ёстой. Өнөөдөрийн байдлаар эдгээр хүмүүсийн 99,8 хувь нь үүргээ биелүүлж, мэдүүлгээ өгөөд байгаа аж. Харин 136 албан тушаалтан мэдүүлгээ огт өгөөгүй, 15 албан хаагч хугацаанаас хоцорч өгсөн байна. Хөрөнгийн мэдүүлгээ өгөөгүй албан хаагчдыг харьяа байгуулгаар нь нэрлэбэл, БОАЖЯ, ЗХЖШ-ын тус бүр гурав, ГЕГ-ын зургаа, ҮТЕГ, ТЕГ, төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой үйлдвэрийн газруудаас тус бүр нэг, мөн Баян-Өлгий, Баянхонгор, Завхан, Увс аймгийн ЗДТГ, Өвөрхангай, Хэнтий, Төв аймгийн ИТХ-ын нийт 98 төлөөлөгчид хөрөнгө орлогын мэдүүлгээ огт мэдүүлээгүй байгаа аж. Харин төрийн өндөр албан тушаалтнууд 100 хувь хөрөнгө орлогын мэдүүлгээ хугцаанд нь гаргаж өгсөн байна.
Хөрөнгө орлогын мэдүүлгээ хуулийн дагуу гаргаагүй албан тушаалтныг албан тушаалаас нь огцруулах, түтгэлзүүлэх, халах саналыг тухайн байгууллагад АТГ-аас хүргүүлдэг юм. Өнгөрсөн жил л гэхэд үүний дагуу 16 албан тушаалтан ажлаасаа халагдаж байсан билээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.