2010.03.16
Ерөнхийлөгч цас зудны асуудлаар Засгийн газарт санал хүргүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ оны 2 дугаар сарын 27-ноос 3 дугаар сарын 5-ны өдрүүдэд Баянхонгор, Завхан, Говь-Алтай, Ховд, Увс, Хөвсгөл, Орхон аймгуудад ажиллаж орон нутгийн удирдлага, ард иргэд, малчидтай уулзаж, тэдний амьдрал ахуйтай биечлэн танилцаж, санаа бодлыг нь сонсож, мал онд оролт, хаваржилтын байдалтай танилцсан билээ.
Монгол Улсын төр засгаас хөдөө орон нутгийн өнөөгийн байдал, малчин түмний ахуй амьдралын талаар дараах асуудлуудад анхаарч, тодорхой шийдвэр гаргаж хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаар Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газарт санал хүргүүллээ.
Энэ санал:
Мөн, Монгол Улсын Ерөнхийлөгч орон нутагт ажиллах үеэр төрийн тэргүүнд аймаг, сум, баг, албан байгууллагаас тавьсан санал хүсэлтүүдийг судлан үзэж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хариуг 2010 оны 5-р сарын 01-ний дотор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газарт ирүүлэхийг хүссэн байна.
Монгол Улсын төр засгаас хөдөө орон нутгийн өнөөгийн байдал, малчин түмний ахуй амьдралын талаар дараах асуудлуудад анхаарч, тодорхой шийдвэр гаргаж хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаар Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газарт санал хүргүүллээ.
Энэ санал:
- 2009-2010 оны өвлийн цас зуд, хүйтний улмаас малгүй болсон малчин өрхийг ажлын байраар хангах, амьжиргааны өөр эх үүсвэртэй болоход нь дэмжлэг үзүүлэх, нийгмийн халамж үзүүлэх талаар тодорхой төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх.
- Дэлхийн байгаль уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр цаашид Монгол оронд ган, зудын давтамж нэмэгдэх хандлагатай байгаатай холбогдуулан мал аж ахуйн салбарын эрсдэл даах чадавхийг нэмэгдүүлэх талаар улс, бүс нутаг, аймаг, сум бүрээр хадлан, тэжээлийн бодит нөөцөө зөв тооцож, хангалт хийх ойрын болон хэтийн стратеги төлөвлөгөө боловсруулан ажиллах.
- Малын өвс тэжээлийн нөөцийг улсын хэмжээнд төвлөрүүлэн бэлтгэн нийлүүлж байгаа өнөөгийн тогтолцоо нь мал аж ахуйг эрсдэлээс хамгаалж чадахгүй байгаа нь нэгэнт тодорхой байна. Аймаг, сум нь хадлан, тэжээлээ бэлтгэдэг, нөөцөө өөрсдөө бүрдүүлдэг, түүнийхээ төлөө өөрсдөө хариуцлагаа хүлээдэг тийм тогтолцоог бий болгож, улсын төсвөөс өгөх дэмжлэгийг орон нутагт нь шууд олгодог тогтолцоонд шилжих асуудлыг судлаж шийдвэрлэх.
- Бороо хургүй, гантай жилүүдэд тэжээлийн хангамжийг тогтвортой барих зорилгоор бүс нутаг, аймгууд байгалийн болон таримал тэжээл бэлтгэдэг төрийн өмчийн оролцоотой буюу хувийн хэвшлийн аж ахуйг бодлогоор хөгжүүлэн, олон зуун километрийн алсаас өвс тэжээл тээвэрлэдэг үргүй зардлыг багасгаж, бүс нутгийн мал аж ахуйн салбарын эрдсэлийг бууруулах.
- Малын тоо толгойг бэлчээрийн даацдаа тохируулах чиглэлээр малчид, төрийн анхан шатны байгууллагын санал санаачилгыг, мөн хувийн өмч, төрийн оролцоонд тулгуурласан аж ахуйн нэгж, хоршоог сум, багт хөгжүүлэх зэрэг иргэд, малчдын үүсгэл санаачлагыг эрх зүйн болон татвар урамшууллын бодлогоор хөхүүлэн дэмжих ажлыг зохион байгуулах.
- 2009-2010 оны байгаль цаг уурын гамшгийн сургамж, түүнээс хийх дүгнэлтийг салбарын яам, аймаг, сум баг, малчдын түвшинд хэлэлцүүлж, байгаль дэлхийгээ хамгаалж, эрсдэл даах чадавхийг хөгжүүлсэн мал аж ахуйн шинэ бодлого шаардлагатай байгааг олон түмэнд ойлгуулах.
- Орон нутгийн эрх мэдлийг өргөжүүлж, тэдгээрийн хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, нэгдсэн төсвийн тухай, удирдлага санхүүжилтийн тухай, татвар, нийгмийн даатгал, халамжийн тухай болон байгаль орчин, ашигт малтмалын тухай багц хуулиудад өөрчлөлт оруулах чиглэлээр ажлын хэсэг гаргаж ажиллахыг тус тус санал болголоо.
Мөн, Монгол Улсын Ерөнхийлөгч орон нутагт ажиллах үеэр төрийн тэргүүнд аймаг, сум, баг, албан байгууллагаас тавьсан санал хүсэлтүүдийг судлан үзэж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хариуг 2010 оны 5-р сарын 01-ний дотор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газарт ирүүлэхийг хүссэн байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.