Манайд ажиллаж байгаа гадаад иргэдийн 84.8 хувь нь БНХАУ-ын иргэд байна
2010.03.16

Манайд ажиллаж байгаа гадаад иргэдийн 84.8 хувь нь БНХАУ-ын иргэд байна

Албаны мэдээнээс үзхэд манай улс уул уурхай, барилагын салбарт ажиллуулах гэж гадаадаас ажиллах хүч татдаг байна. talbai_01

2009 онд 31041 гадаадын иргэнд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авч ажилласан байна. Эдгээр иргэдийн 84.8 хувь нь БНХАУ-ын иргэд, 4.1 хувь нь ОХУ-ын иргэд, 0.5 хувь нь Украйн Улсын иргэд, 1.8 хувь нь БНСУ-ын иргэд, 1.1 хувь нь АНУ-ын иргэд, 0.4 хувь нь Казахстан Улсын иргэд, 1.1 хувь нь БНАСАУ-ын иргэд тус тус эзэлж байна. Хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэдийг эдийн засгийн салбараар авч үзвэл: Уул уурхайн олборлох үйлдвэрлэлийн салбарт 47.2 хувь, барилгын салбарт 28.6 хувь, тээвэр холбооны салбарт 2.9 хувь, боловсруулах үйлдвэрийн салбарт 5.7 хувь, боловсролын салбарт 2.8 хувь, худалдаа үйлчилгээний салбарт 6.7 хувь, зочид буудал зоогийн газарт 0.6 хувь, цахилгаан, хий үйлдвэрлэл, ус хангамжийн салбарт 0.6 хувь  тус тус ажиллаж байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.