Улс төрийн намуудын амлалтыг хэрэгжүүлэх боломжийг ажлын хэсэг судална
2010.03.17

Улс төрийн намуудын амлалтыг хэрэгжүүлэх боломжийг ажлын хэсэг судална

Монгол улсын Ерөнхийлөгч Захирамж гаргажээ. Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын 2008 оны сонгуулиар амласан Монголelbegee_01Ардын Хувьсгалт Нам (МАХН)–ын иргэн бүрт өгөх Эх орны хишиг 1.5 сая төгрөг, Ардчилсан Намын (АН)-ын иргэн бүрт өгөх Эрдэнийн хувь 1 сая төгрөгийн амлалтыг оновчтой хэрэгжүүлэх шийдлийн хувилбар, шийдвэрийн төслийг боловсруулж танилцуулах, улмаар Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хуралд өргөн барьж шийдвэрлүүлэх ажлын хэсгийг байгуулсан бөгөөд өнөөдөр тус ажлын хэсгийн гишүүдтэй уулзаж захирамжаа гардууллаа.

Уг ажлын хэсгийн даргаар УИХ-ын дэд дарга Н.Энхболд, дэд даргаар УИХ-ын дэд дарга Г.Батхүү, гишүүдэд УИХ дахь МАХН-ын Бүлгийн дэд дарга Д.Дондог, УИХ дахь АН-ын Бүлгийн дэд дарга Л.Гантөмөр, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, УИХ-ын гишүүн, Сангийн сайд С. Баярцогт, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, Ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагаан нар тус тус багтсан байна.

 

Захирамж гардуулах үеэр Ерөнхийлөгч хэлэхдээ, “Бүх боломж бололцоог харж иргэдэд амласан амлалтаа биелүүлэхийн төлөө нөөц боломж бүрийг дайчилж ажиллах хэрэгтэй байна. УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч миний бие ч гэсэн энэ амлалтыг хэрэгжүүлэхийн тулд бодож төлөвлөсөн зүйл их байна.

Аль аль талдаа өөр өөрийн гэсэн хувилбар гарган ажлын хэсэг дээрээ төвлөрүүлэн санаж бодож байгаа зүйлээ нэгтгэн ажиллах шаардлагатай байна. Бид хамтдаа тодорхой зөв шийдэлд хүрнэ гэдэг итгэлтэй байна” гэлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.