2010.03.17
Хууль зөрчсөн, шударга бусаар бизнес эрхэлж, таны эрхийг зөрчиж байвал 1284 рүү ханд
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас иргэд, бизнес эрхлэгчдийн дуу хоолойг түргэн шуурхай сонсох, тэднээс ирэх гомдол мэдээллийг явдал чирэгдэл багатайгаар шийдвэрлүүлэх боломжийг нээж өгөх зорилгоор 12-84 утсыг ажилуулж эхлээд байгаа нь олон түмний талархлыг ихээхэн хүлээх болоод байна. Иргэд, бизнес эрхлэгчид “Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай” хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж байгаа ямар нэгэн компани, хэн нэгэн албан тушаалтны үйлдэл, үйл ажиллагааны тухай гомдол мэдээллээ энэ утсаар дамжуулан манайд мэдээлснээр хууль бус үйлдлийг таслан зогсооход ихээхэн том үүрэг гүйцэтгэх болно. Энэхүү утас нь ажлын бүх өдөр өглөөний 9 цагаас оройн 18 цаг хүртэл үргэлж нээлттэй байх юм байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.