Сурагчид хүний эрхийн хичээл заалгалаа
2010.03.17

Сурагчид хүний эрхийн хичээл заалгалаа

Хүний Эрхийн Үндэсний Комиссоос албан боловсролын салбар дахь хүний эрхийн сургалтын тогтолцоог бэхжүүлэх, Hunii-erh_vip76ерөнхий боловсролын сургуулиудын хүний эрхийн орчныг сайжруулах, Хүүхдийн эрхийн тухай конвенци батлагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Хүүхдийн эрхийн тухай конвенци болон олон улсын хүний эрхийн гэрээ конвенциудыг иргэд, олон нийтэд сурталчлах ажлын хүрээнд гуравдугаар сарын 15, 16-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн 10, 15, 26, 34, 63 дугаар дунд сургууль, Буянт-Ухаа,  Цэцээ Гүн Цогцолбор сургуулиудын ахлах ангийн сурагчдад хичээл заажээ.

Энэхүү сургалтаар ерөнхий боловсролын сургуулиудын сурагчид хүний эрхийн хичээлээр олж авч буй мэдлэгээ бататгах, өөрсдийн эрх үүргээ мэддэг болгох юм. Түүний зэрэгцээ сурагчид өөрийн төдийгүй бусдын эрхийг хүндэтгэдэг хүний эрхийн соёл, ухамсар төлөвшихөд нөлөөлөхүйц үр дүнтэй сургалт боллоо гэж үзсэн байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.