Чехийн Үндэсний хөгжлийн агентлагтай хамтран “Харгиа”-г цэвэршүүлнэ
2010.03.17

Чехийн Үндэсний хөгжлийн агентлагтай хамтран “Харгиа”-г цэвэршүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр Европын орнуудад хийж буй айлчлалынхаа хүрээнд Чех Улсын Үндэсний хөгжлийн агентлагт зочилж, тус улсын Засгийн газраас нийслэлд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн тухай мэдээлэл солилцон, тодорхой саналуудаа хэлж, шийдвэрлэх арга замын тухай ярилцлаа.gol_murun

Уг агентлагийн дэд дарга Martin Naprstek Монгол Улс хөгжлийн туслалцаа үзүүлэх орны хамгийн эхэнд эрэмбэлэгддэг гэж яриагаа эхэлсэн. Байгаль орчны салбарт хэрэгжүүлж буй төслүүдийн нэг нь болох “Харгиа” цэвэрлэх байгууламжийн орчны бохирдолд үзүүлж буй нөлөөллийн тухай тус агентлагаас мэргэжлийн эксперт Улаанбаатарт очиж ажилласан гэлээ. Үр дүн нь удахгүй гарч гурван жил дараалан 1,7 сая кроны төсөл хэрэгжүүлэх болсонд хотын мээр талархал илэрхийлсэн.
Ирэх дөрөвдүгээр сард Дэлхийн банктай хамтран Улаанбаатарт олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт зохион байгуулах гэж буйгаа хотын дарга Г.Мөнхбаяр хэлээд, Чехийн Үндэсний хөгжлийн агентлагийн хэрэгжүүлж буй төслүүдийг бүх талаар дэмжин хамтран ажиллаж, үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн.

Монгол Улсын Ерөнхий сайдын Австри, Унгар улсад хийсэн айлчлалын хүрээнд Европын холбооны удирдлагатай уулзан, хэд хэдэн асуудлаар тодорхой үр дүнд хүрсэн гэдгээ ч мөн дуулгасан. Тухайлбал, “Унгар тосгон” хэмээн нэрлэгддэг Био үйлдвэр орчмын үерийн далан болон тус үйлдвэрийн технологийн шинэчлэлд зориулсан 250 сая ам.долларын хүүгүй зээлийн гэрээнд гарын үсэг зурсан юм.

Тус агентлаг манайд байгаль орчны чиглэлээр хэд хэдэн төсөл хэрэгжүүлэхээр болсон бөгөөд хамгийн түрүүнд тулгамдаад буй арьс ширний үйлдвэрүүдийн орчиндоо үзүүлдэг хор хохирлыг бууруулах тал дээр онцлон анхаарч байгаагаа хэлж байв. Мөн ундны усны эх ундрагыг шинэчлэх болон шинээр баригдаж буй орон сууцны хорооллуудын цэвэр усны хангамжийн тухайд ч хамтарч ажиллах тухай ч яригдаж байгаа юм гэж Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн алба Чех Улсаас мэдээллээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.