Үерийн нөхцөл байдалтай холбогдуулан цахилгааны аюулгүй байдлаас урьдчилан сэргийлнэ үү!
2023.07.06

Үерийн нөхцөл байдалтай холбогдуулан цахилгааны аюулгүй байдлаас урьдчилан сэргийлнэ үү!

  • Агаарын шугамын төмөр болон бетон, модон тулгуур хазайсан, унасан, цахилгааны утас ил гарсан тохиолдолд яаралтай холбогдох байгууллагад мэдэгдэх, тухайн газраас холдож, аюулгүй орчинд очих, тулгуур унасан газраар явахгүй байх, бусдад анхааруулах,
  • Цахилгаан хуваарилах байгууламжийн ойролцоох их хэмжээний ус тогтсон газарт ойртохгүй байх,
  • Цахилгаан щит бүхий байрууд подвалд ус орохоос сэргийлэх, ил задгай утас, кабель байгаа эсэхийг сайтар нягтлах, холбогдох байгууллагад мэдэгдэх,
  • Орон нутагт зорчиж байхдаа цахилгаан дамжуулах агаарын шугамаас хол байж, агаарын шугам унасан эсэхийг сайтар нягтлах,
  • Газар унасан утас, ил гарсан кабель шугамууд хүчдэлтэй байх, эсвэл дахин залгах автомат төхөөрөмжийн үйлчлэлээр хүчдэлтэй болж болзошгүй тул хүрэхээс зайлсхийх,
  • Гуу жалгын ойролцоо, гэр, хашаа, саравч, орон байраа барьсан, суурьшсан айл өрх үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх.
  • Бага насны хүүхдийг гол ус, гуу жалганы ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах.
  • Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй, зориулалтын гарцтай газраар зорчих.
  • Хол замд тээвэр хийж яваа жолооч нар баталгаат гүүр гармаар гарах
  • Тулгуур хазайсан, унасан, унжсан утсанд шүргэж амь нас, эрүүл мэндээрээ хохирч болзошгүй тул сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.