“7 сарын 1 ба хүний эрх” нээлттэй сонсголыг дахин хийнэ
2010.03.17

“7 сарын 1 ба хүний эрх” нээлттэй сонсголыг дахин хийнэ

2009 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр зохион байгуулсан “7 сарын 1 ба хүний эрх” нээлттэй сонсголын үргэлжлэл болох “Галт суманд оногдож амь нас, эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн эрхийн асуудал” сэдвээр 2010 оны дөрөвдүгээр сарын 14-нд  хийхээр төлөвлөгдөөд буй Нээлттэй  сонсголын талаар УИХ-ын гишүүн, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Тэмүүжин өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.            

Хүний Эрхийн Үндэсний Комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаархи 2008 оны  илтгэлдээ  2008 оны долдугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод үүссэн үймээн, онц байдал зарласантай холбогдуулан хүний эрхийн зөрчлийн талаар гарсан асуудлыг авч үзсэн байна. Тус илтгэлийг УИХ-аар хэлэлцүүлэхтэй холбогдуулж7_sariin_01 УИХ-ын Хүний эрхийн дэд хороо  дээрх нөхцөл байдлын улмаас  иргэний нэр төр, халдашгүй, чөлөөтэй байх эрх зөрчигдсөн эсэх, эрүүдэн шүүхээс ангид байж, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрх зөрчигдсөн эсэх, шударгаар шүүлгэх эрх зөрчигдсөн эсэх, амьд явах эрх зөрчигдсөн эсэх гэсэн  4 бүлэг асуудлыг хянан шалгаж, нээлттэй сонсгол зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан  ажиллаж байгаа .             

Хүний эрхийн дэд хороо “7 сарын 1 ба хүний эрх” нээлттэй сонсголыг 2009 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр зохион байгуулж энэ сонсголоор эхний 3 бүлэг асуудлаар мэдээлэл сонсон, зохих албан тушаалтнуудаас тайлбар авсан юм. Харин сонсголоос хүний эрхийн зөрчлийн 4 дэх асуудал болох “хүний амьд явах эрх зөрчигдсөн эсэх” талаархи мэдээллийг сонсох үйл ажиллагааг тус асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа шүүхийн процесс дуусах хүртэл хойшлуулсан байна.            

Иймд 2010 оны  хоёрдугаар сарын 3-ны өдрийн Нийслэлийн Прокурорын газрын нэр бүхий прокуроруудын № 03,14 тоот тогтоолуудаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, байцаан шийтгэх үйл ажиллагааг дуусгавар болгсон тул Нээлттэй сонсголын үргэлжлэлийг хийхэд хууль зүйн хувьд зөрчилдөх зүйлгүй гэж үзэн 4 дэх бүлэг асуудлыг үргэлжлүүлэн сонсохоор болжээ.           

Нээлттэй сонсголоор 7 дугаар сарын 1-ний өдөр болсон үймээний үеэр галт суманд өртөж эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн үгийг сонсож, прокурор, цагдаагийн байгууллагын удирдлага, тэдгээрийн зохих албан тушаалтнууд болон Онц байдлын штабыг ахалж байсан холбогдох хүмүүсийг дуудаж тайлбар авах бөгөөд Хүний эрхийн дэд хорооны дүгнэлтийг эцэслэн гаргаж, Хууль зүйн байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх юм байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.