2010.03.17
Д.Балдан-Очир: Завханы малчдад төл хүлээж авах найдвар үндсэндээ алга
УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир сонгогдсон тойрог Завхан аймагт ажиллаж байна. Түүнтэй өнөөдөр утсаар холбогдож орон нутгийн нөхцөл байдлын талаар тодрууллаа.
Д.Оюун
-Завхан аймагт хаваржилт ямар байна. Мал төллөж эхэлж үү?
-Завханд найман сум гамшгийн байдалд хаваржиж байна. Хаврын хахир өдрүүдийн ард яаж гарахаа малчид хэлж мэдэхгүй сууна. Нийт аймгийн хэмжээнд малын 30 шахам хувь хорогджээ. Мал төллөж байгаа ч Завханы малчдад шинэ төл хүлээж авах найдвар үндсэндээ алга. Банкнаас малаа барьцаалж зээл авсан малчид малаа хорогдуулчихаад зээлээ яаж төлөхөө мэдэхээ больжээ.-Малаа барсан малчид цаашдаа яах бодолтой байгаа бол?
-Улсын хэмжээнд Монгол мал хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд 2010 оноос Завхан аймаг эрүүл малтай бүс гэсэн томъёоллыг олон улсад хүргүүлэх боломжтой болсон. Ингэснээр Завханыхан малынхаа түүхий эдийг чөлөөтэй экспортлох боломж бүрдэх юм. Малгүй болсон малчдыг малжуулах, үлдсэн малыг нь эрүүлжүүлэх гээд олон гарцыг хөтөлбөрийн хүрээнд малчидтайгаа хамтарч хайх болно.Д.Оюун
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.