2023.07.07

Л.Энх-Амгалан: Гурван ээлжинд орсон сургуулиуд дээр онцгойлсон бодлогын арга хэмжээ авах шаардлагатай!

Өнгөрсөн жилд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд тодорхой ахиц дэвшил гаргасан. Ямар ч байсан Монгол Улсад 20 гаруй жил шийдэж чадахгүй байсан сугалааны цэцэрлэгийн тогтолцоог халсан.

Энэ арга хэмжээ 1 жилийн ажил болгоод орхиж болохгүй. Олон жил тогтвортой үргэлжлэх ёстой. Одоо дараагийн асуудал бол 3 ээлжинд орсон сургуулиуд дээр онцгойлсон бодлогын арга хэмжээ авахгүй бол жил бүр гал унтаасан байдлаар явбал ачааллаа дийлэхгүй. Ард нь ч гарч чадахгүй.

Сургууль, цэцэрлэгийн барилгууд цаг хугацаандаа ашиглалтад орж чаддаггүй. Сүүлийн 6 жилд жил бүхэн 14-16 мянган хүүхдийн хүчин чадалтай барилга, байгууламж ашиглалтад ордог. Гэтэл жил бүр сургуулийн насны хүүхэд 38 мянгаар нэмэгдэж байна. Жилд 100 сургууль ашиглалтад ороход цаана нь 60 сургууль шаардлагатай үлддэг тооцоо гарсан.

  • 1 дүгээрт, дунд болон урт хугацааны шийдэл гаргах,
  • 2 дугаарт, Ирэх 9 дүгээр сарын 1-нээс өмнө нийслэлд 3 ээлжинд орох эрсдэлтэй 47 сургууль дээр онцгойлон анхаарал хандуулж салбарын зохицуулалт хийнэ. Бид дан ганц улсын төсвийн хөрөнгө оруулалт хараад 3 ээлжийн сургуулийн асуудал шийдэгдэхгүй.
  • 3 дугаарт, тухайн ачаалал үүссэн байршил дээр сургуулийн болон цэцэрлэгийн зориулалтаар ашиглаж болох обьектийг худалдан авахаар болон урт хугацаанд түрээслэх хэлбэрээр ашиглах,
  • 4 дүгээрт, Анги танхимын зохицуулалтыг шинээр хийж, эхний ээлжинд нэг ангид 45 хүүхдээс илүү бүлэг бүрдүүлэхийг хориглох,
  • Эргээд сургуулиудынхаа хэв шинжийг өөрчилж, задлагүй бол жишээ нь нэг цогцолбор сургууль 4-6 мянган хүүхэдтэй ажиллана гэдэг бол хэзээ ч 1 ангид байх хүүхдийн тоон дээр ахиц дэвшил гарахгүй. Тиймээс 3 ээлжийн эрсдэлтэй сургуулийн асуудлыг том шийдлээр нь зохицуулахгүй бол болохгүй.