Санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаална
2010.03.17

Санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаална

Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах өдрийг дэлхий нийтээрээ тэмдэглэж эхэлснээс хойш эдүгээ 25 жилийн ойгоо тэмдэглэж байгаа бөгөөд энэ жилийг Олон улсын хэрэглэгчдийн байгууллага банк, санхүүгийн хэрэглэгчдийн эрхийг хамгаалахад чиглүүлж байгаа юм байна. sankhuuuНийгмийн амьдрал хувьсан өөрчлөгдөж өдөр бүрийн амьдрал маань банк санхүүгийн байгууллагатай салшгүй холбоотой болсон энэ үед элдвийн бичиг баримт хүнд суртлаас болж хүмүүсийн эрх ашиг байнга зөрчигдөж байдаг явдал гарсаар байгаа. Тиймээс ч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах талаар банк санхүүгийн байгууллагууд тэр дундаа Хаан, Хас, Голомт банкуудтай хамтран ажиллахаар болсон нь хэрэглэгчдийн талархлыг зүй ёсоор хүлээж байна. Энэ ч үүднээс банкууд хэрэглэгчдэд үр өгөөжтэй, шинэ нэр төрлийн бүтээгдэхүүнийхээ талаар үнэн зөв, бодит мэдээлэл хүргэх, хэрэглэгчдийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор сургалт зохион байгуулж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.