2023.07.17
Баянгол дүүргийн МАН-ын хорооны төлөөлөгчид зүүн аймгуудад туршлага солицох уулзалт хийж байна
УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, Баянгол дүүргийн намын хороо, намын хорооны Тэргүүлэгчдээр ахлуулсан 60 хүний бүрэлдэхүүнтэй баг 2023.07.13-ны өдрөөс 2023.07.18-ны өдрийг хүртэл 5 хоногийн хугацаанд Монгол орны зүүн хязгаараар аялаж, хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн намын хорооны төлөөлөгчидтэй уулзан туршлага судлан, солилцохоор ажиллаж байна.
Туршлага солилцох орон нутгийн аялалыг БГД-ийн намын хороо жил бүр зохион байгуулдаг. Аялалыг Их Хааны өлгий нутаг Хэнтий аймгийн Дадал сумаас эхэлжээ.
Дараагийн аймаг Дорнод. Туршлага солилцох аялалын баг Чойбалсан хотод очиж Дорнод аймгийн МАН-ын хорооны үйл ажиллагаатай танилцаж, дарга, тэргүүлэгч нартай нөхөрсөг яриа өрнүүлж, санал солилцсон байна.