Сонгууль будилаангүй явах боломжтой болно
2010.03.17

Сонгууль будилаангүй явах боломжтой болно

Сонгууль ямар нэгэн будлиан явагдах боломжтой болох нь. Энэ тухай өнөөдөр төрийн ордны А танхимд Монгол computer_vote_vip76улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд оролцсон хурал боллоо. Энэхүү хурлаар АНУ-ын сонгуулийн машины туршлагатай ES&S компани өөрсдийн үйлдвэрлэсэн сонгуулийн үеэр ашигладаг иргэний үнэмлэх унших машин, гарын үсэг зураг үзэгтэй компьютер, сонгуулийн хайрцаг зэргийг тайлбарлаж ярьсан юм. Сонгуулийн машин  нь хоёр бөгөөд нэг нь иргэний үнэмлэхийг шалгаж, гарын үсгийг дэлгэц дээр  зуруулдаг. Харин нөгөө нь сонгуулийн автомат хайрцаг юм байна. Энэ нь зөөврийн компьютер учир хаана ч ажиллаж болох юм.

vote_scanner_vip76АНУ-ын Сонгуулийн хайрцаг өөрөө ухаантай машин. Хэрэв сонгогч буруу тэмдэглэгээ хийсэн байвал буцааж гаргана. Харин зөв тэмдэглэгээ хийсэн бол авах юм байна. Мөн цахилгаангүй газар зайгаар зургаан цаг тасралтгүй ажиллана. Мөн цахилгаан үүсгүүр генератораар ажиллана.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:

-Хэрэв гэнэт цахилгаан тасарвал алдаа гарч будилах асуудал гарах уу? гэсэн асуултад "Хэрэв цахилгаан тасарвал нөөц зайгаар ажиллана. Тэгэхдээ цаас гацах гэх мэт саатал, ямарваа асуудал гарахгүй" гэсэн юм.

Энэ хоёр машин нийлээд найман мянга орчим доллар болно. Гэхдээ олноор авсан тохиолдолд энэ үнэ арай буурах юм байна.

Д.Дорлигжав:

-Та бүгд утасгүй сүлжээ /wireless/ вайрлизээр мэдээгээ нэгтгэнэ гэлээ. Гэтэл монголын нөхцөлд /modem/ модем байгаа шүү дээ. Үүнийг хэрхэн зохицуулах вэ? гэсэн асуултад "Модемоор ч болно. Утасгүй сүлжээ вайрлизээр ч болно. Энэ тохиолдолд мэдээллээ хоёр дахин коджуулж явуулна" гэсэн юм.

Түүнчлэн нэг хүн хоёр санал өгөхгүй байхыг боломжийг хэрхэн бүрдүүлэх тухайд нэг хүн хоёр санал өгөхгүй байх боломжийг хоёр аргаар бүрдүүлж байгаа.  Үүнд: Нэгдүгээрт, Тухайн хүнийг нэг газар санал өгөхөд тухайн мэдээлэл нэгдсэн баазад шууд ирнэ. Хоёрдугаарт, Иргэний үнэмлэх уншдаг машинд үнэмлэхээ уншуулсан тохиолдолд дахин өөр газарт уншуулахад өмнө нь санал өгсөн байна гэсэн мэдээлэл гарна. Хэн чухам ямар хүнд санал өгсөн нь маш нууц байх бөгөөд хувь хүний нууц чанад хадгалагдана.

Иймээс ирэх сонгууль будлиан болох боломжтой юм байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.