Н.Алтанхуяг: Олон монголчуудын нэг нэгүүд нэгдэж ихийг бүтээж чадна шүү.
2010.03.18

Н.Алтанхуяг: Олон монголчуудын нэг нэгүүд нэгдэж ихийг бүтээж чадна шүү.

Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг Швейцарь улсад хийх айлчлалаа өндөрлөөд Герман улсад түр буудаллахдаа тус улсад сурч байгаа оюутан залуучуудтай уулзаж ярилцсан юм.
bbbbbb
Герман улсад одоогийн байдаар 4000 гаран монголчууд амьдардагаас 1500 орчим оюутнууд суралцаж байна. Сүүлийн үед тус улсад ажиллаж амьдарч, сурч байгаа иргэдийн тоо жил ирэх тусам буурч байгаа үзүүлэлт байна. Үүнийг дэлхийн эдийн засгийн хямралаас шалтгаалж тус улсад ажлын байр харьцангуй хумигдахын зэрэгцээ Монголд ажиллаж амьдрах нөхцөл бололцоо дээшилсэн явдал нь энд байгаа монгол иргэдийн тоо буурахад нөлөөлсөн гэж тус улсын Элчин сайдын яамныхан тайлбарлаж байна.

Хэдийгээр Герман улсад их дээд сургуулиуд нь сургалтын төлбөргүй гэдэг боловч байр, хоол унаа, даатгал гээд амьдралын өртөг өндөр нөхцөлд оюутнууд суралцахын хажуугаар ажил хийж зөвхөн ойр зуурын хэрэглээгээ хангаад амьдардаг. Тиймээс мөнгө хуримтлуулах тухай ойлголт байхгүй тухай эдгээр оюутнууд хэлж байна. Түүнчлэн эндээс буцсан болон төгсөөд нутаг буцсан оюутнууд монголд харьцангуй амьдрах боломжтой, ажиллаж чадвал ажлын байр байдаг болсон тул эндээ ирэхийг уриалж байдаг тухай тэд хэлж байна.

Тэргүүн шадар сайд уулзалтын үеэр Монгол улс Оюу толгой, Таван толгойн гээд стратегийн томоохон ордуудаа эргэлтэд оруулж эхэлнэ. Үүнтэй холбогдуулан ажиллах хүчинээ дотоодын нөөц бололцоон дээрээ тулгуурлаж, монгол иргэдээ ажлын байраар хангах бодлого баримталж байгаа. Дан ганц уул уурхайн чиглэлээр гэлтгүй нийгмийн хөгжилөө дагаад бүхий л салбаруудад өндөр мэдлэг боловсрол шаардах болж, үүнээ дагаад цалин мөнгө, амьдрах нөхцөл ч харьцангуй дээшилж байна. Түүнчлэн гадны өндөр боловсрол эзэмшсэн та бүхний мэдлэг чадвар, сэтгэл зүрх хэрэгтэй байна. Та бүхэн дор бүрнээ хийж бүтээх нэг нэг чадвар, сэтгэл байвал олон монголчуудын нэг нэг чадвар, сэтгэл нэгдэж  ихийг бүтээж чадах юм шүү гэдгийг Тэргүүн шадар сайд онцолж байлаа.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.