2010.03.18
Д.Арвин: Манай улсад даатгалын систем хөгжлийн эхэн үедээ байгаа
УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Арвин Япон улсын Даатгалын холбооны институтийн мэргэжилтэн Нимота Мназакиг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Энэ оны есдүгээр сард Улаанбаатар хотноо даатгалын чиглэлээр Японы Даатгалын холбоо, Монголын Даатгалын холбоо ТББ-ууд хамтран анх удаа томоохон хэмжээний семинар зохион байгуулах гэж байгааг ноён Нимота Мназаки танилцуулаад энэхүү арга хэмжээнд өндөр ач холбогдол өгч байгаагаа дуулгалаа.
Японы Даатгалын холбоо ТББ нь тус улсын бүх даатгалын байгууллагыг эгнээндээ нэгтгэдэг бөгөөд 38 жилийн тэртээ байгуулагдаж дотооддоо төдийгүй Азийн орнуудад даатгалын чиглэлээр сургалт, семинар тогтмол амжилттай зохион байгуулан хэрэгжүүлж иржээ. Японд энэхүү сургалтыг ерөнхий даатгалын болон жил ахиулсан курс хэлбэрээр зохион байгуулж байгаагийн зэрэгцээ Азийн 60 гаруй орны хүмүүс ирж оролцон мэргэжил, мэдлэгээ дээшлүүлдэг байна.
Ноён Нимота Мназаки семинарын бэлтгэл ажлын явц байдалтай танилцаж сэтгэл хангалуун байгаагаа хэлээд, цаашид даатгалын асуудлаар хамтран ажиллах, туршлага солилцох, сургалт, семинар зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Манай улсад даатгалын асуудал сүүлийн хориод жилд яригдаж байгаа ч хөгжлийн эхэн үедээ байгааг Байнгын хорооны дарга тэмдэглээд, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын системийг тус тусад нь бие даасан байдлаар авч үзэж энэ чиглэлээр байнгын хорооноос сургалт, семинар зохион байгуулж , нэлээдгүй үйл ажиллагаа явуулж байгааг ярилаа. Мөн Эрүүл мэндийн даатгалын чиглэлээр байнгын хорооноос ажлын хэсэг байгуулан ажиллаж байгааг онцолж энэ чиглэлд харилцан санал солилцох, зөвлөмж авч хамтран ажиллах боломжтойг хэлсэн юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.