Ж.Энхбаяр гишүүн тойрогтоо ажиллаад ирлээ
2010.03.18

Ж.Энхбаяр гишүүн тойрогтоо ажиллаад ирлээ

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр тойрогтоо ажиллаад иржээ. Говь-алтай аймаг энэ жил хатуухан өвлийг давж байна. Мөн шийдaltaiлээ хүлээсэн олон асуудлууд тус  аймгийнхны өмнө байна. Тухайлбал, өнгөрөгч зун Гов-Алтай аймгийн Бигэр суманд алтны томоохон орд илэрч, газар газрын  гар аргаар алт олборлогч нинжа нар цуглаад байсныг аймгийн удирдлага хувийн компанид хайгуулын лиценз олгох замаар нинжа нарын эзлэн түрэмгийллийг зогсоожээ. Гэвч гар аргаар алт олборлогчид аймгийн удирдлагуудад хандан хууль бусаар олгосон лицензээ цуцлахыг шаардсан дуулиан шуугиан үүсээд байна. Энэ асуудалтай УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр танилцаад уг орд газрыг орон нутаг, иргэдийн нийтлэг эрх ашгийн төлөө аймгийн хэрэгцээний тусгай хамгаалалтад авч, иргэдээ зохион байгуулалтад оруул ж, ашиглаж болох асуудлыг аймгийн ИТХ хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Үүнээс гадна аймгийн иргэд цахилгааны дутагдалтай байдлаас болж, хэрэгтэй мэдээ мэдээллээ цаг тухайд нь олж авч чадахгүй байгаагаа ярьж, асуудлыг шийдэж өгөхийг гишүүнээс хүссэн байна. аймгийн бүх сум өмнө нь өдөрт гурван цаг цахилгаан хэрэглэдэг байсан бол энэ оноос эхлэн энэ цаг уртсаж таван цаг цахилгаан хэрэглэх болсоныг гишүүн иргэдэд дуулгалаа.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.