Эрдэнэтийн зэс хайлуулах үйлдвэр барих асуудлаар ажлын хэсэг дүгнэлтээ гаргажээ
2010.03.19

Эрдэнэтийн зэс хайлуулах үйлдвэр барих асуудлаар ажлын хэсэг дүгнэлтээ гаргажээ

Олон жил ярьсан “Эрдэнэт” үйлдвэрийн дэргэд зэс хайлуулах үйлдвэр барих асуудал нэг тийшээ болох бололтой. Энэ асуудлаар өнгөрсөн онд УИХ-ын тогтоолын erdenetтөсөл боловсруулах Ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулсан билээ. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очироор ахлуулсан тус ажлын хэсэгт уул уурхайн чиглэлийн мэргэжилтэй, энэ салбарт ажиллаж байсан 11 гишүүн багтсан  юм. Удаан ажилласан ажлын хэсэг санал, дүгнэлтээ гаргажээ, ирэх долоо хоногт  тогтоолын төслөө УИХ-ын даргад өргөн барихаар болсон байна. Тогтоолын төсөлд Засгийн газрыг зэс хайлуулах үйлдвэр барих  саналаа боловсруулж, зургадугаар сарын 1-ний дотор УИХ-д танилцуулахыг  үүрэг болгохоор тусгасан байгаа аж.  Зэс хайлуулах үйлдвэр байгуулагдсанаар “Эрдэнэт”-ийн ашиг 4-5 дахин нэмэгдэх бололцоотой юм байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.