Ерөнхийлөгч  Баян-Өлгий аймагт ажиллана
2010.03.22

Ерөнхийлөгч Баян-Өлгий аймагт ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Баян-Өлгий аймагт ажиллахаар өнөөдөр мордлоо. Ерөнхийлөгч, nowruz_vip76тус аймгийн Өлгий хот, Буянт, Сагсай сумдад иргэдтэй уулзалт хийж, малчны хотонд очиж, хаваржилтын байдалтай газар дээр нь танилцах юм.

Казах түмний баяр-Наурызын нээлтийн ажиллагаанд урилгаар оролцож, өндөр настан ахмадуудад хүндэтгэл үзүүлэх юм байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Баян-Өлгий аймгаас гуравдугаар сарын 24-нд хүрэлцэн ирэх аж.

Наурызын баяр бол өвлийг өнтэй давж, ан амьтад ичээнээсээ гарч, ургамал цэцэг соёолж, улс олноороо урин хавартай золгосныг угтдаг баяр юм. Мөн улиран одож буй оныхоо ололт амжилтыг дүгнэж, ирж буй жилийнхээ өнгө төлвийг билэгдэн тодорхойлдог казах түмний түүхэн уламжлалт баяр юм.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.