Зэвсэгт хүчний баяраар 121 жолооч эрхээ хасуулжээ
2010.03.22

Зэвсэгт хүчний баяраар 121 жолооч эрхээ хасуулжээ

Зэвсэгт хүчний 89 жилийн ойн өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 121 жолоочийг замын цагдаагийн utaa_machin_vip76ажилтнууд илрүүлэн Захиргааны хариуцлагын тухай хуульд заасны дагуу жолоо барих эрхийг нь хоёр жилийн хугацаагаар хассан байна. Замын цагдаагийнхан жолооч нарын эрхийг хасаж байгаа нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож осол хэрэгт орж, өөрийн болон бусдын амь насыг хохироохоос урьдчилан сэргийлж байгаа хэрэг гэж байлаа.

Цэргийн баярын маргааш буюу 19-ний баасан гаригт гэхэд л зөвхөн нийслэлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 181 жолоочийг илрүүлжээ.

Тэдэнд Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, жолоо барих эрхийг нь хассан байна. Хэрэв эрхээ хасуулсан хүн дахиад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол долоо хоногоос 30 хоног хүртэл хугацаагаар баривчладаг аж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.