Л.Эрхэмбаяр СХД-ийн Ардчилсан намын даргаар дахин сонгогдлоо
2010.03.22

Л.Эрхэмбаяр СХД-ийн Ардчилсан намын даргаар дахин сонгогдлоо

Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын хорооны ээлжит 16-р хурал өнгөрсөн амралтын өдрөөр болж өнгөрлөө. Тус хурлаар шинээр дүүргийн намын хороонд сan_namiin_bairонгогдсон 34 гишүүдийнхээ бүрэн эрхийг батламжилж, 2009 оныхоо үйл ажиллагааны  мэдээллийг тайлагнаж, цаашдын зорилтоо тодорхойлсон байна. Тус хурлын үеэр Нийслэлийн Ардчилсан намын Зөвлөлдөх Хорооны гишүүнээр Б.Мөнхгэрэл, Ё.Цацралтуяа, Тэргүүлэгчээр М.Галбадрах П.Галиндэв,  АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүнээр С.Гантулга, Г.Дэнзэн Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн  гишүүнээр Кёкүшюзан  Д. Батбаяр нарыг тус тус сонгосон байна.

Хуралд оролцсон төлөөлөгчдийн хэлснээр намынхаа бодлогыг шат шатандаа зөв хэрэгжүүлж, олон нийт, иргэдэд, гишүүдэдээ хүргэхийн тулд бид дотоод зохион байгуулалт, үйл ажиллагааныхаа чиглэлийг энэ хурлаар л зөв тодорхойлох юм гэлээ.

Мөн энэ хурлын нэг онцлог нь  Ардчилсан намын үндсэн дүрмэнд зааснаар намын дарга 4 жилийн хугацаатай сонгогддог бөгөөд одоогийн СХД-ийн Ардчилсан намын дарга Л.Эрхэмбаярын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаатай холбогдон намын даргад итгэл үзүүлэх,  эс үзүүлэх асуудлыг авч хэлэлцлээ. Намын даргад итгэл үзүүлэх, эс үзүүлэх санал хураалтыг явуулж СХД-ийн Ардчилсан намын дарга Л.Эрхэмбаяр хурлын төлөөлөгчдийн олонхийн санал авч цаашид үргэлжлүүлэн ажиллахаар боллоо.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.