Өнөөдөр дэлхийн цаг уурын өдөр тохиож байна
2010.03.23

Өнөөдөр дэлхийн цаг уурын өдөр тохиож байна

Жил бүрийн гуравдугаар сарын 23-нд Дэлхийн цаг уурын өдрийг тодорхой сэдвийн доор тэмдэглэдэг билээ. Энэ World_meteirlogical_day_vipоны Дэлхийн цаг уурын өдрийг “60 years of service for your safety and well-being” сэдвийн хүрээнд тэмдэглэхээр дэлхийн цаг уурын байгууллага шийдвэрлэсэн байна.

Дэлхийн цаг уурын байгууллага нь 189 гишүүн оронтой бөгөөд зургаан бүс нутагт хуваагдан, байгаль цаг уурын үзэгдлийг ажиглах, судлах, урьдчилан мэдээлэх, цаг агаарын мэдээний хэрэглээг ихэсгэх, цаг уурчдын боловсрол, чадварыг дээшлүүлэх чиглэлээр олон улсын, бүс нутгийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг НҮБ-ын харьяаны мэргэжлийн байгууллага юм.

Дэлхийн цаг уурын өдрийг 1950 оноос тэмдэглэж байх санаачлага гаргасныг дэлхийн олон орон дэмжиж,  ирсэн байна. Харин манай улсад цаг уурын тэнхим байгуулагдсан цагаасаа буюу 1962 оноос эхлэн тэмдэглэж иржээ. Дэлхийн цаг уурын World_meteirlogical_org_vipбайгууллагын гишүүн орнуудын дийлэнхи хувь нь энэ өдрийг үндэснийхээ ус, цаг уурчдын өдөр болгон хуульчилсан байдаг.

Манай өвөг дээдэс байгаль орчноо ажиглаж, мал аж ахуйтайгаа холбон, амьдрал ахуйгаа хөгжүүлж ирсэн ард түмэн. Богд хаант Монгол улсын үед ч Их Хүрээнд цаг уурын ажиглалтыг хийж ирсэн түүх байдаг. Үүнээс эрт үе Чингис түүний үр хүүхдүүдийн байлдан дагуулалтын үед цэрэг дайндаа тухайн улс орнуудын цаг агаарын мэдээллийг ч цуглуулж , ашиглаж байсан гэдэг түүхэн баримт ч бий. Одоо ч гэсэн малчин олонд уламжлагдан  тэнгэрийн хаяа, үүлний байдал, мал сүргийн хэвтэр зэргийг ажиглан цаг уурын шинж байдлыг мэдэн амьдрал ахуйгаа зохицуулж байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.