Монцамэ сэтгүүлчдийг цусаа хандивлахыг уриаллаа
2010.03.23

Монцамэ сэтгүүлчдийг цусаа хандивлахыг уриаллаа

Монголын анхны мэдээллийн байгууллагын нэг мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 90 жилийн ойг угсан "Өндөр vip76_news_dotood_donorбүтээлийн аян"-ы хүрээнд МОНЦАМЭ мэдээ сонины хамт олон зохион байгуулж "Хэн ч, алтан амийг аврах ачтан байж чадна" гэсэн уриан дор тус агентлагийнхан сайн дураараа авлагагүй цусаа өглөө.

Тус агентлагийн "МОНЦАМЭ мэдээ" сонины хамт олон Монголын улаан загалмай нийгэмлэгийн Цусны донорын хөтөлбөр, ЦССҮТ-ийн хамт олонтой хамтран зохион байгуулсан энэхүү хүмүүнлэг үйлсээрээ Монголын нийт хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, сурвалжлагч, уран бүтээлчдэд хандаж "Бүгдээрээ сайн дурын авлагагүй донор болцгоож хэн нэгэндээ амьдрал хайрлацгаая" хэмээн уриаллаа.

Монголд байгалийн гамшигийн үед яаралтай хэрэглэх цусны нөөц байхгүй. Түүнчлэн цусны нөөц хоногтоо хэрэглэгдэж дуусдаг зэрэг хүндрэлтэй байгаа билээ. Хэрэв та манай улсын иргэн, 17-60 насны эрэгтэй, эмэгтэй бүх хүн донор байж болно. Донорын цусыг  бүлэг нь тохирч л байвал хэрэглэх бүрэн боломжтой. Ийм үед халуун сэтгэлээр сэтгүүлч та цусаа хандивлаж нэгэн хүний алтан амийг авраарай.



0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.