Хүүхэд залуучууд цэнхэр гарагаа хэвээр нь авч үлдэхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэж байна
2023.08.22

Хүүхэд залуучууд цэнхэр гарагаа хэвээр нь авч үлдэхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэж байна

"Уур амьсгалын өөрчлөлт ба хүүхэд, залуучууд” олон улсын чуулган хоёр дахь удаагаа болж байна.

Чуулганд танхимаар 120, цахимаар 100 гаруй хүүхэд залуучууд оролцон дуу хоолойгоо олон нийтэд хүргэж, шинэлэг санал, санаачилгыг дэвшүүлж буй юм.

Чуулганаар залуусын дуу хоолойг сонсох, сайн туршлагыг хуваалцах, олон талт оролцоог хангасан Уур амьсгалын өөрчлөлтийн Залуучуудын үндэсний зөвлөл байгуулах зорилготой юм.

Уг чуулганд БОАЖЯ, НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Дэлхийн зөн олон Улсын байгууллага хамтран зохион байгуулж буй “Уур амьсгалын өөрчлөлт ба хүүхэд, залуучууд” олон Улсын чуулганд 200 гаруй хүүхэд залуучууд танхимаар болон цахимаар оролцож байна.