2010.03.23
Тогтвортой амьжиргаа төслийнхөн малчдад тусална
Дэлхийн банкны суурин төлөөлөгч Аршад Саид, "Тогтвортой амьжиргаа-2" төслийн захирал А.Хашцэцэг нар Монголын малчдад зудын гамшгаас учирсан хохирлыг бууруулах шуурхай арга хэмжээ авахаар болсноо сэтгүүлчдэд мэдээллээ.
"Тогтвортой амьжиргаа-2" төсөл нь бэлчээрийн эрсдлийг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж 800 төсөл хэрэгжүүлжээ. Дэлхийн банк, "Тогтвортой амьжиргаа-2" төсөл хамтран өнгөрсөн өвөл зудад нэрвэгдсэн аймгуудын тодорхой сум тус бүрт таван сая хүртлэх төгрөгийн тусламж үзүүлэхээр болсон байна.
Одоогоор хэдэн аймгийн хэчнээн суманд тусламж үзүүлэхийг эцэслэн тогтоогоогүй байгаа аж. ОБЕГ, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны судалгаанд тулгуурлан тоог гаргахаар болжээ. Их хэмжээний цас орж, шуурсны улмаас хаагдсан даваа гүвээг онгойлгох, зам гаргах, хунгар цэвэрлэх ажлыг малчдад тусламж үзүүлэх ажилтай хамтатгахаар болсон байна. Малчдад үзүүлэх бодит тусламж гэдэгт төл, малын тэжээл, загасны тос, хуурай сүү зэрэг багтах ажээ. Тусламжийг бусад байгууллагуудаас үзүүлэх тусламжтай давхцуулахгүй байхаар сумдыг сонгохоор болжээ. Тусламжийн ажлыг зургадугаар сарын нэгэн хүртэл явуулахаар төлөвлөсөн байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.