Усны үнийг нэмэх шаардлагатай гэж үзлээ
2010.03.23

Усны үнийг нэмэх шаардлагатай гэж үзлээ

"Байгаль орчин залуусын оролцоо” төрийн бус бай­гуул­лагынхан цэвэр усыг хам­гаа­лах үйлст Ерөнхийлөгчөөс эх­лээд us_une_vip76иргэд ч нэг­дэх хэрэгтэйг санууллаа.

Тус ТББ-ын тэргүүн Д.От­гон­мөнх "Монгол Улс усны гачигдалд орж болзошгүй бай­на. Энэ нь манай улсад цэвэр усны үнэлгээ хэт доогуур байгаагаас үүдэлтэй" гэсэн юм.

Монголд уул уурхайн компаниуд нэг литр цэвэр усыг 15 мөнгөөр, төвлөрсөн халаалтад холбогдсон айлууд 20 гаруй мөнгөөр худалдан авдаг байна. Гэтэл сумын төвийнхөн, гэр хороо­лолд нэг литр усыг нэг төг­рөгөөр худалдан авдаг.

Орон сууцанд амьдардаг нэг иргэн өдөрт 200 гаруй литр ус хэрэглэдэг бол гэр хорооллын иргэн таваас арав орчим литр ус хэрэглэдэг гэсэн тооцоо бий. Цэвэр усны хэт ялгаатай үнэ нь эргээд усны зохисгүй хэрэглээг бий болгож байгаа дүр зураг бидэнд илхэн байна.  Иймд цэвэр усны үнийг дахин шинэчлэн тогтоох шаардлагатай "Байгаль орчин залуусын оролцоо" ТББ-ын тэргүүн Д.От­гон­мөнх онцлон хэлж байв.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.