Шударга, цэвэр өрсөлддөг, хэрэглэгчийг дээдэлдэг хамт олныг шалгаруулна
2010.03.23

Шударга, цэвэр өрсөлддөг, хэрэглэгчийг дээдэлдэг хамт олныг шалгаруулна

Зах зээлийн чөлөөт нийгэмд шилжсэнээр хэн дуртай нь бизнес эрхлэх, үйлдвэрлэгч болох таатай боломжийг олгосоноороо давуу талтай ч ашиг орлогын төлөө хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчих асуудал байнга гарсаар байгааг төр засаг анхааралдаа авч “Хэрэглэгчийнtalbai_01 эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг батлан хэрэгжүүлэхээр болоод байна. Тиймээс ч хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомж, шударга өрсөлдөөний таатай орчин бүрдүүлэх, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад бизнес эрхлэгчдийн гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагыг нэмэгдүүлэх, тэдний зах зээлд нийлүүлж байгаа бараа, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, хэрэглээний үзүүлэлтийг сайжруулах зорилгоор хэрэглэгчийг дээдэлсэн хамт олныг шалгаруулахаар болоод байгаа билээ. Энэ удаагийн шалгаруулалт өмнөх байгууллага болгоны ханан дээр байдаг шиг “цэнхэр туг”-ны төлөөх өрсөлдөөн биш харин хэрэглэгчээ жинхэнэ утгаар дээдэлж, үйлчилж чадсан салбар бүрийн ганцхан аж ахуйн нэгж, байгууллагыг оны эцэст шалгаруулах болсноороо онцлог болно. Энэ ч нийгэмд хүлээлт, жинхэнэ шударга өрсөлдөөн, хэрэглэгчийг дээдлэх үзлийг төлөвшүүлэхэд чухал түлхэц болно хэмээн Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрынхан үзэж энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахаар болоод байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.