“Усан сангийн” айлуудад газар олгохыг судлах ажлын хэсэг байгуулна
2010.03.23

“Усан сангийн” айлуудад газар олгохыг судлах ажлын хэсэг байгуулна

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 8, 9 дүгээр хорооны “Усан сангийн” гэгдэх нийт 60 гаруй өрх хотын усан сан, цахилгааны хамгаалалтын бүсэд суурьшсан zorigt_toirogtooтул газар олгох боломжгүй олон жил болж байгаа. Гэлээ ч энд суурьшсан иргэдээс удаа дараа ирсэн хүсэлтийг үндэслэн УИХ-ын гишүүн, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт энэ асуудлыг судлах чиглэлээр ажлын хэсэг байгуулж ажиллахаар шийдвэрлээд байна. Нийслэлийн болон Чингэлтэй дүүргийн газрын алба, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”, нийслэлийн Ус сувгийн удирдах газар болон дүүргийн Үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн мэргэжилтнүүд, болон тухайн хорооны иргэдийн төлөөлөгчид ажлын хэсэгт орж ажиллах юм.

Хамгаалалтын бүсийн хилийг яв цав тогтоосноор 10 гаруй айлд газар өмчлөх боломж бүрдэнэ гэж тухайн хорооны иргэд үзэж байгаа аж.
Ажлын хэсэг удахгүй ажилдаа орно.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.