Тээврийн хэрэгслийн өнгө үзэмжийг шалгаж байна
2010.03.23

Тээврийн хэрэгслийн өнгө үзэмжийг шалгаж байна

Нийслэлийн Нийтийн тээврийн газар, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгтэй хамтран “Тээврийн Ulaanhuaran_vp76хэрэгслийн өнгө үзэмж-Соёл, дэг журам” сэдэвт шалгалт хийж эхэлжээ.

Нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж байгаа тээврийн хэрэгслүүдэд өнгөрөгч оны сүүлээр үзлэг шалгалтад 2245 тээврийн хэрэгсэл хамрагдсан буюу 95.9 хувьтай байсан юм. Энэхүү үзлэг шалгалтаар том оврын автобусууд нэлээд тэнцээгүй юм. Гол шалтгаан нь өнгө үзэмж хангалтгүй байдал юм. Эхний үзлэгээр тэнцээгүй автобусны 63 хувь нь өнгө үзэмж хангалтгүй гэсэн шалтгаанаар хасагджээ. Тиймээс нийтийн тээврийн газар том оврын автобусны дотно гадна өнгө үзэмжийг сайжруулах хэрэгтэй болсон юм.

Ээлжит энэ шалгалтаар замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн өнгө үзэмж, тасалбар олголт зэрэг үйлчилгээний соёлтой холбоотой үзүүлэлтийг хянах аж. Одоо нийслэлийн зарим нэг чиглэлийн том оврын автобус чиглэлээ зарлаж явах болсон. Энэхүү шалгалт нь том оврын автобус буудлаа байнга зарлаж хэвшүүлэх, соёлч боловсон үйлчлэх, хөдөлгөөний дэг журмыг сахиулах зорилготой юм байна.

Нийтийн тээврийн газарт иргэдээс ирсэн санал гомдлыг шуурхай барагдуулах, үйлчилгээтэй холбоотой зөрчлийг таслан зогсоох, журамлах, захиргааны хариуцлага тооцох зорилготой юм байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.