УИХ-ын  хоёр байнгын хороо хуралдана
2010.03.24

УИХ-ын хоёр байнгын хороо хуралдана

УИХ-ын ээлжит хаврын чуулган ирэх дөрөвдүгээр сарын тавны өдөр нээлтээ хийхээр төлөвлөөд байгаа. Үүний дагуу энэ долоо хоногоос УИХ-ын байнгын хороод, ажлын хэсгүүдийн хуралдааны хувиар гарч, хуралдаж эхлээд бchuulgan_04айна. Энэ хувиар дагуу өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороод хуралдана.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг, мөн Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны бүтэц, орон тоог батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл  анхны хэлэлцүүлгийг хийх аж.

Харин Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хооронд байгуулсан “Монголын ипотекийн зах зээлийг хөхиүлэн дэмжих төслийн зээлийн болон санхүүжилтийн зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай” хуулийн төслийн хэлэлцэх эсэх, мөн НҮБ-ын Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын Пактын Нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.