Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр болж байна
2010.03.24

Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр болж байна

Жил бүрийн гуравдугаар сарын 24 сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг тэмдэглэдэг билээ.  Сүрьеэ өвчин хэдийгээр tuberculosis_day_vip76эмчлэгддэг боловч дэлхийд жилд сүрьеэ өвчний улмаас 1.7 сая хүн нас бардаг байна. Мөн жилд 9.4 сая сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгддэг гэсэн тооцоо бий.
1882 оны гуравдугаар сарын 24-ны өдөр доктор Роберт Коч /Robert Koch/ сүрьеэгийн вирусыг анх илрүүлсэн байна. Үүнээс хойш зуун жилийн дараа буюу 1982 оны гуравдугаар сарын 24-ны өдрийг "Дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдөр" болгон зарласан байна.

Дэлхийн хэмжээнд бүртгэгдэж байгаа сүрьеэгийн тохиолдлын тоо жил бүр нэмэгдсээр байгаа ч нас баралтын тоо жилээс жилд буурч байна. 

Манай улсын эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага сүрьеэ өвчнийг эрт илрүүлэхийг зорьж байгаа юм. Сүрьеэ өвчнийг бууруулахад орон нутгийн үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хүртээмжээс гадна иргэдийн эрүүл мэндийн боловсрол нэн чухал юм. Хэрэв өвчилсөн гэдгээ мэдвэл амны хаалт тогтмол хэрэглэж занших, ойр орчмынх нь хүмүүс ялгаварлахгүй байх нь энэ өвчний эдгэрэлтэд чухал нөлөөтэй юм.

Сүрьеэ нь сүрьеэгийн нянгаар халдварлагддаг “нийгмийн” халдварт өвчин юм. Ханиад томуутай адил амьсгалын замаар халдварлагддаг учир энэ өвчнөөр хэн ч өвчилж болно. Иймээс иргэд  удаан хугацаагаар буюу гурван долоо хоногоос илүү ханиалгах, цээжээр өвдөх, цустай буюу цэртэй ханиалгах, шалтгаангүй жин буурах, халуурах шинж тэмдэг илэрч байвал эмчид яаралтай үзүүлж "сүрьеэгийн шинжилгээ" өгөөрэй. 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.