Р.Амаржаргал гишүүн тойрогтоо ажиллаад ирлээ
2010.03.24

Р.Амаржаргал гишүүн тойрогтоо ажиллаад ирлээ

Явсан газраас Мянгад нилээн хүнд байна. Хэдий тусламж энэ тэр хүргэгдэж байгаа ч тэр болгон айл бүрт хүрэхгүй. Аваагүй нэг amarjargal_toirogхэсэг нь гомдолтой л байна. Хэдий хэцүү ч ард иргэд сэтгэл санаа гайгүй байна. Хамгийн гол нь бензин шатахууны хэрэгцээ асар их байна. Эмнэлгийн машин дуудлагаар явахын тулд өмнө нь нэг 66 явж зам гаргахгүй бол хөдлөх аргагүй. Зарим газар 40 км газар 11 цаг явж очиж байна. Бас нэг асуудал түлшний асуудал. Төсвийн бүх байгууллага түлшний зардлынхаа бараг 50-60 хувийг энэ оны эхний 3 сард зарцуулсан байна. Дэндүү хүйтэн өвөл болсон учраас аргагүй байдалд хүрсэн байна. Мал сүргийн хорогдол аймгийн хэмжээнд 300,000 гараад байгаа ч энэ тоо бүрэн биш юм. Зарим багуудаасаа бүрэн мэдээ одоо болтол авч чадаагүй байна. Аймгийн нийт мал сүргийн 11 гаруй хувь одоо хорогдоод байна. Зарим суманд нийт малынхаа 60 хувийг алдаад байна. Малын сэг зэмийг устгах том ажил байна. Нэн яаралтай эхлэхгүй бол болохгүй. Бас дахиад л мөнгөний гачаал – зарим нэгэн гадны байгууллага санхүүжүүлэх тухай яригдаж байна.

amarjargal_toirogtooНэргүй зуд буюу хорт өвсний асуудал (арашаан гэх) байна. Нийт бэлчээрийг маш түргэн эзлэж мал хордон үхэж байна. Олон жил ярьж байгаа хэдий ч ердөө шийдэх аргыг олохгүй байгаа юм. ХАА-н чиглэлийн эрдэмтэд эл асуудлыг онцгой анхаармаар байна. Энэ мэтчилэн олон асуудал байна. Дараа нь арай дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэж бодож байна.

Томилолтын дундуур аймгийн ТВ-ийн шууд нэвтрүүлэгт оролцон, сурвалжлагч нарын асуултанд 1 цаг 30 минут хариулсан. Мөн АН хорооны ээлжит хуралд оролцон үг хэлсэн.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.