Сонгинохайрханд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд суралцна
Ерөнхий боловсролын 42 дугаар сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын танхимтай боллоо. Сонгинохайрхан дүүрэгт 470 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд амьдардаг байхад 83 нь сургуульд суралцдаг аж. Одоогийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын танхим нь 15 хүүхэд нэг багштайгаар үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.
“Амьдрах ухаан-II” төсөл нь зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжээд зогсохгүй гэр бүлийнхэн, эцэг эхчүүдэд ч боломж олгож байгаагаараа ач холбогдол өндөртэй. Тус дүүргийнхэн хүүхдээ хараад гэртээ суудаг, ажил эрхлэх боломжгүй байсан эцэг эхчүүд хүүхдээ сургуульд суралцуулж, өөрсдөө суралцах, өрхийн үйлдвэрлэл эрхэлж амьжиргааны түвшнээ дээшлүүлэх боломжтой болж байгаа нь сайшаалтай хэрэг гэж ярьж байлаа.
Сонгинохайрхан дүүргийн 42-р сургууль өнгөрөгч жил Нийгмийн даатгалын хэлтсээс шилдэг аж ахуйн нэгжээр шалгарч цом хүртэж байжээ.