2010.03.25
Ардчилсан намын ЕНБДарга Д.Эрдэнэбат Конрад аденауэрын сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа.
Ардчилсан намын ЕНБДарга Д.Эрдэнэбат болон нарийн бичгийн дарга нар Конрад Аденауэрын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Томас Шрапелийг нутаг буцах болсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Тэрээр ажлаа өгөхийн өмнө шинээр томилогдон ирсэн суурин төлөөлөгч Иоханнес Райг Ардчилсан намын удирдлагуудтай танилцуулж, цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхийг хүссэн юм. Ардчилсан нам КАС-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газартай Монгол улсад байгуулагдсан цагаас нь эхлэн хамтран ажиллаж байсан эртний харилцаатай.
Уулзалтын үеэр АН-ын ЕНБДарга Д.Эрдэнэбат хэлэхдээ “КАС-ын монгол дахь суурин төлөөлөгчтэй бид байнгын хамтын ажиллагаатай байдаг. Конрад Аденауэрын сан Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг тэмдэглэхэд идэвхийлэн оролцсонд их талархаж байна. Мөн манай намтай хамтран Нутгийн өөрөө удирдах ёс, бие даасан байдлыг хангах тал дээр их чармайлт гаргаж байсан. Таны цаашдын ажил амьдралд сайн сайхан бүхнийг хүсье” гэлээ.
Ноён Томас Шрапел хэлэхдээ “Конрад Аденауэрын сан 1993 онд Монгол улсад байгуулагдснаасаа хойш Монголын ард түмэн, тэр дундаа ардчиллын цөм болсон АН-тай байнгын хамтын ажиллагаатай явж ирсэн. Миний хувьд нутаг буцахдаа Германы ард түмний хэлдэгээр нэг нүдэндээ нулимстай, нөгөө нүдэндээ баяртай буцаж байна. Монгол миний хоёр дахь эх орон минь болсон. Тиймээс би хоёр дахь эх орондоо зүрхнийхээ талыг үлдээгээд явж байна. Ардчилсан нам ноён Райтай цаашид хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.
Суурин төлөөлөгчөөр томилогдож ирсэн Иоханнес Рай нь Конрад аденауэрын сангийн Ерөнхийлөгчийн нарийн бичгийн даргын албыг хашиж байсан бөгөөд Малайз, Баруун Африк зэрэг орнуудад суурин төлөөлөгчөөр ажиллаж байсан байна. Тэрээр уулзалтын төгсгөлд АН-тай хамтын ажиллагаагаа улам идэвхижүүлж ажиллахаа илэрхийлсэн юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.